Хэдэн сая жилийн дараа эрчүүдийн бэлгийн хөгжлийг тодорхойлогч Ү хромосом устаж үгүй болно. Энэхүү дүгнэлтийг Английн генетикчид Science Alert-д гаргасан нийтлэлдээ дурджээ.
Эрэгтэйчүүдийн хромосом нь амьдралд нэн шаардлагатай бус генүүдийг агуулдаг. Жишээ нь SRY хэмээх эрчүүдийн биеийн хэлбэрийг тодорхойлох ген байдаг. Ү хромосомын ДНК нь дэлхий дээр амьдрал бий болсон цаг хугацааны турш бий болж гарч ирсэн бөгөөд энэ үйл явц дор хаяж 4,6 сая жил үргэлжлэх юм байна.
Судлаачдын дүгнэлтээр бол энэ үйл явц үр тогтоох чадвар муудах үйл явцаар илрэх гэнэ. Гэхдээ Y хромосом үгүй болсноор эрчүүд бүрмөсөн устаж үгүй болохгүй. SRY ген өөр хромосомд байршина гэжээ.