Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дуусчээ. Ингэснээр өнөөдрөөс (2018.10.01) эхлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчил гаргасан автомашины эзэнд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хариуцлага тооцно. Хэрэв та явган хүний зам дээр машинаа байрлуулж, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр дүрэм зөрчвөл иргэдээс ирүүлсэн бичлэг, зургаар торгууль ногдуулах юм.
Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх ажээ.