С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган яллагдаар татсан ч хуулийнхан өнөөг хүртэл хэргийн захиалагчийг мухарлаж чадаагүй байгаа. Цорын ганц гэрч болох талийгаачийн гэргий Б.Булган С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн хамжигч болж таарсан гэдгийг Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэлжээ. Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн жилээс эхэлж Б.Булганыг энэ хэрэгт хамтарсан байж магадгүй хэмээн үзэж эрүүгийн хариуцлагад сэжигтнээр татан шалгаж байгаа. Тусгайлсан хэрэгт захиалагчийг олох гээд шалгаж байгаа хэрэгт юун үл мэдээлэх, анхнаасаа дээрх этгээдүүдэд тусалж, дэмжлэг үзүүлж хамжигч байсан байгаа юм бишүү хэмээн яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, С.Содномдаржаа нарын хамжигч болж таараад байгаа юм. Хэрэг үйлдсэн гэдэг нь бусад баримтаар тогтоогдсон байхад Б.Булган энэ хүмүүс биш гэж мэдүүлсэн ” хэмээв.