Солонгосын хойгийн харилцаа дулаарч, Өмнөд Солонгостой эв найрамдлын гэрээ байгуулж эхлээд буй. Хоёр Солонгосыг тусгаарлаж байсан зэвсэггүй бүсэд (DMZ) өнөөдрөөс эхлэн газрын мина цэвэрлэх ажиллагаа эхэллээ.
Сөүл, Пхеньяны тал хилийн зурваст байрлуулсан бүх газрын минийг аюулгүй 20 хоногийн хугацаанд аюулгүй болгож зайлуулах юм. Энэ ажиллагаа нь есдүгээр сарын дундуур Ким Чен Ун, Мүүн Жэ Ин нарын гарын үсэг зурж, баталсан Пёньяны Тунхаглалын нэг хэсэг болж байна.Тэд хилийн бүсийг зэвсэггүй болгох, цэргээ татах зэргээр талуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авахаар тохиролцсон юм.
Энэхүү минажуулсан бүсэд 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амиа алдсан хоёр Солонгосын болон АНУ-ын 300 орчим цэргийн шарил бий гэж үздэг.