АНУ-ын Техас мужийн 21 настай оюутан Кэти Райт нүүрэн дээрээ гарсан батгаа дур мэдэн шахсанаас болж амиа алдах дөхжээ. Түүнийг нэг өглөө сэрээд толиндоо харах үед жижиг батга гарсан байсныг өөрөө шахаж, нүүрээ будсан байна.
Ингэхдээ будагныхаа багсыг цэвэрлээгүй байсан гэнэ. Маргааш нь духан дээр гарсан өнөөх батга улам том болсон тул дахин шахсан байна. Харин орой нь Кэти өндөр халуурч, нүүр нь бүхэлдээ хавдаж биеийн байдал нь эрс муудсан аж. Эмч нарын түүнд хэлсэнээр Кэти илүү удсан бол бактерь арьсных нь гүнд нэвтэрч, баруун нүд нь хараагүй болох, цаашлаад тархинд хүрэх аюулд хүрч болзошгүй байсан нь амиа алдах аюултай болохыг нь хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, дур мэдэн батгаа шахаж, цэвэрлээгүй багсаар нүүрээ будсанаас болж ийм эрсдэлд хүрсэн аж. Тиймээс охид бүсгүйчүүддээ зөвлөхөд гоо сайхны энэхүү энгийн дүрмийг залхууралгүй мөрдөж гоо сайхныхаа багсыг цэвэрлэж заншаарай.