Дани улсын Лего компани лего ашиглан цагт 5,3 морины хүчин чадалтай буюу 30 километр хүртэл хурдлах боломжтой анхны бодит Bugatti Chiron машиныг ашиглан бүтээжээ. Нэг сар гаруйн хугацаанд машиныг бүтээхэд нэг сая гаруй ширхэг лего тоглоом ашиглажээ. Эдгээр нь ойролцоогоор 1,500 кг жинтэй аж. Машиныг бүтээх явцад огт цавуу хэрэглээгүй ба 2304 хүчин чадал бүхий лего мотор суурилуулсан байна.
Bugatti Chiron машиныг анх туршихдаа, машины жинхэнэ хувилбарыг туршиж хурдыг нь үзэж байсан Германы Вольфсбургийн хурдны замд туршжээ. Лего компани уг машины анхны жолоочоор Le Mans уралдаанд түрүүлсэн Энди Уотсоныг сонгож, тэрээр дэлхийн анхны лего машины жолооч болжээ.