Фэйсбүүк компани 50 сая хэрэглэгчийн нууц үгийг алдсан байна. Аюулгүй ажиллагааны доголдлын улмаас хакерууд хүмүүсийн мэдээллийг олж авчээ. Тиймээс халдлагад өртөх магадлалтай 50 сая хэрэглэгчийг дахин нууц үгээ хийж нэвтрэх шаардлагатай болгосон байна.

Хэрэглэгч өөрийнхөө хуудсыг бусад хүмүүст хэрхэн харагддагийг харж болдог хэсгийн кодлолтын сул талыг нь хакерууд ашигласан талаар тус компаниас мэдээлжээ. Түүнчлэн дахин дахин нууц үг хийх шаардлагагүйгээр шууд Фэйсбүүктээ нэвтрэх боломжийг олгодог тоон түлхүүрийг тэд олж авсан байна.  Фэйсбүүкээс мэдээлж буйгаар  50 сая хэрэглэгчийн хаягийн мэдээллийг энэ мэтчилэн авсан гэх бөгөөд урьдчилан сэргийлэх шаардлагаар 40 сая хэрэглэгчид хуудасны нууц үгийг солих шаардлага тавьжээ. Тэдэнд хакеруудын ард хэн байгааг, мөн аль улсын хэрэглэгчийн нууц үг ихэвчлэн алдагдсан гэх мэдээлэл алга байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн