Эмэгтэйчүүд л хов базаж, хэн нэгний талаар харилцан ярьдаг гэвэл ташаа ойлголт юм. Бодит амьдрал дээр эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хоорондоо хов ярих дуртай аж. Telegraph.co.uk дээр нийтэлж байсан 2009 оны судалгаагаар эрчүүд дунджаар өдрийн 76 минутыг хов ярьж өнгөрүүлдэг нь эмэгтэйчүүдийн 52 минуттай харьцуулахад илүү өндөр үзүүлэлт. Нийт 5,000 гаруй хүнийг хамруулсан уг судалгаанд эрчүүд болон эмэгтэйчүүдийн ярьдаг сэдэвийг ч мөн гаргасан байна.
Эрчүүдийн хувьд ихэвчлэн:
1. Согтуу найзууд
2. Мэдээ
3. Сургуулийн хуучин найз, танилууд
4. Ажлын эмэгтэй хүмүүс
5. Ажил дээрх хамгийн хөөрхөн, халуухан эмэгтэй
6. Олон нийтийн сүлжээгээр тархсан хов жив
7. Хувийн маркетинг
8. Цалин мөнгө
9. Бэлгийн харилцаа
10. Спорт
11. Дарга нараа ярьдаг байна. Харин эмэгтэйчүүд өөр эмэгтэйчүүд болон үерхэл харилцааны асуудлууд, хадам ээж, өөрийн болон бусдын жин нэмсэн тухай, савангийн дууриуд, өөр эмэгтэйн найз залуу, нөхрийн тухай, од, олны танил хүмүүс, бэлгийн харилцааны талаар ярьж өнгөрүүлдэг болох нь судалгааны үр дүнгээс харагджээ.