Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 29-н бямба гариг. Билгийн тооллын 19-н. Хүрэлцэхүй шүтэн барилдлагатай, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Наран өглөөний 06.49 цагт мандаж, 18:35 цагт жаргана. Энэ өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс засуулбал, сайн нөхөртэй нөхөрлөнө.