United Airlines агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгч уйлж буй найман сартай хүүхдийг дуугүй болохыг шаардаж, ээж рүү нь хашхичсан байна. Бүдүүлэг үйлчлэгчид хүүхэд нялх учир уйлах, уйлахгүйгээ хяналж чадахгүй тухай учирласан ч уурлаж бухимдсаар байсан аж.
Тэрбээр ингэж давшлахдаа “Онгоцны дүрмэнд зааснаар хүүхэд таван минутаас илүү хугацаанд уйлж болохгүй гэж заасан” хэмээжээ. Хүүхдийн ээж Австралийн Сидней хотоос АНУ-ын Сан-Франциско орохоор нөхөрийн хамт бизнес ангиллын тасалбар аван үйлчлүүлэхдээ ийнхүү загнуулсан байна. Энэ явдлын дараа United Airlines агаарын тээврийн компанийн төлөөлөгчид үйлчлүүлэгчээсээ уучлал хүссэн ч Крупа Патель Балал эмэгтэй дахин үйлчлүүлэхгүй гэдгээ хэлжээ.