Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Түүний хэлснээр Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн сурагчдад сар бүр 100 000 төгрөгийн тэтгэлэг олгож байхаар мөнгийг нь төсөвт суулгасан байна. Зэсийн үнийг 2019 оны төсвийн төсөөллөөс буулгаж оруулж ирсэн, дэлхийн эдийн засаг өрнөх үйл явцыг урьдчилан тооцоолж гаргасан харьцангуй бодитой төсөв болсон гэж үзэж байгаагаа танилцуулснаар тэрээр мэдээллээ өндөрлүүлсэн юм.