Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ талаар тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сангийн яам энэ жил төсвөө ОУВС-тай хамтран боловсруулж, 9.7 их наяд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого, 11.6 их наяд төгрөгийн зарлагатай, 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж иржээ. Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Цалингийн нэмэгдэлд ирэх жил 720 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж. Ингэхдээ төрийн албан хаагчдын бүртгэлийн системийг сайжруулах ажлыг давхар хийнэ гэдгээ Сангийн сайд онцлон тэмдэглэв. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлэээр 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсний 45 тэрбумыг нь гэр хороолол руу цахилгаан, дулааны шугам татах ажилд зарцуулах бөгөөд үлдсэн 147 тэрбум төгрөгийг сайжруулсан түлшний хэрэглээнд шилжих ажилд зарцуулах юм байна.
1 comment
МАН бүлэглэл 1.9 их наядын алдагдлыг хаанаасаа нөхөх гэж ийм төсөв зориуд батлах гээд байгаан бэ??? Хүрэлбаатар Солонгосчуудад зарсан Хотгор шанаган уурхайгаас олсон 2.6 тэрбумаа офшордсон.Офшордсон мөнгөө улсдаа өг муу олигархи.