Монголын Үндэсний Бөхийн холбоо тойрсон хэрүүл маргаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн дархан аварга А.Сүхбат 20 гаруй залуусын хамтаар Бөхийн өргөөнийхөө хаалгыг зад хөшиглөж, цонх хагалж танхайрсан билээ. Эл асуудлын шуугиан намжиж, олны анхаарлын төвөөс холдоод байсан ч өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөнд нэвтэрч багагүй үймээн үүсгэжээ. Одоогоор холбооны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Үндэсний бөхийн холбооноос ирэх амралтын өдрүүдэд намрын нээлтийн барилдааныг эхлүүлэх товыг гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр үүссэн маргааны улмаас маргааш барилдаан болох эсэх нь тодорхой бус байгаа юм.
1 comment
төр түрээсээр ажиллуулж ашгигй нь аваа чдээ