Хүн бүр өөрийгөө эрүүл саруул гэж боддог. Ихэнх хүмүүсийн хувьд сэтгэцийн өвчин гэдгийг галзуу, ууртай, догшин байдлаар төсөөлдөг байж магадгүй. Гэтэл энэ нь маш олон төрлөөр илэрдэг аж. Тэр тусмаа их селфидэх нь ч сэтгэцийн өвчиний шинж тэмдэг гэнэ.
Сэлфи хийх нь хөгжилтэй, бидний эмээ нар хүртэл цаана чинь сэлфи хийдэг болсон. Ихэнх хүмүүс өөрсдийн чөлөөт цагийг хий дэмий үрэх хамгийн түгээмэл арга нь сэлфи юм. Зарим нь бусдаас онцгой, содон зураг авснаар олон мянган лайк цуглуулах гэж байгаад амь насаа алдсан эмгэнэлт түүх ч олон бий.
Хэдийгээр өөрийнхөө болон найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт сэлфидэх үгүй нь таны эрх боловч өдөр тутам цахим сүлжээндээ нийтлэх нь бусдад таалагддаггүй аж. Үүгээр зогсохгүй их сэлфидэх нь шинэ төрлийн сэтгэцийн өвчин болохыг сэтгэлзүйчид анхааруулж эхэлжээ.
Селфи хийх үед бидний тархи допамин ялгаруулдаг байна. Допамин нь кокаинтай ижил үйлчилгээтэй бодис учраас хүний биед бага тунгаар ялгарч байх ёстой. Харин орчин үеийн хүмүүс селфи мэтийн зүйлээр дамжуулан допаминаа их хэмжээгээр ялгаруулах болжээ. Энэ нь бид нэг ёсондоо бид селфиний донтой болсон гэсэн үг.
Мөн хүмүүс өөрсдийнхөө селфиг хичнээн хүн харж, хэдэн лайк дарж, шэйр хийсэн гэдэг дээр санаа зовдог. Энэ нь даамжирсаар сэтгэл гутрал, хувиа хичээх үзэл, олон талт сэтгэцийн эмгэгд хүргэх аюултай
1 comment
UDAHGUI AGAARAAR AMISGALAH NI GAJ DON GEHIIM BNLDA