Бүх зүйл өөрийн гэсэн хэмжүүртэй. Өөрөөр хэлбэл хэмжээнээсээ хэтэрсэн юм бүхэн хүнийг эрсдэлд оруулдаг. Монголчуудын дийлэнх нь D витамины дутагдалтай байдаг гэдэг нь сүүлийн үед улам бүр тодорхой болж байна. Нярай болон бага насныхан харьцангуй гайгүй байдаг нь D витаминыг тунгаар авдагтай холбоотой аж. Манайхан шинэ төрсөн хүүхдүүддээ D витамин өгөхгүй бол хөлрөөд байдаг, рахит болно гэхчилэн сүрхий анхаардаг. Харин томроод ирэхээрээ энэ асуудлыг таг хаячихдаг учраас үнэндээ насанд хүрэгчид D витамины асар их дутагдалтай явдаг ажээ.
Эцэг эхчүүд үр хүүхдээ бага наснаас нь эрүүл чийрэг иргэн болгохын тулд их анхаардаг. Зарим ээж аавууд хүүхдийнхээ толгойг хөлөрч байгааг хараад Д дутагдаж байна гэж ойлгож эмчийн зааваргүйгээр өмнө нь ууж байсан Д авч өгдөг. Гэтэл эмчийн заавар зөвшөөрөлгүйгээр Д витамин өгөх аюултайг мэргэжилтнүүд онцоллоо.
Д амин дэм дутагдахаасаа илүүдэх нь хамгийн аюултай гэнэ. Энэ амин дэмийг хэтрүүлж хэрэглэснээс хүүхдийн эрхтэн, системд өөрчлөлт орох, тархи, сэтгэн бодох чадварт сөрөг үр дагавартай. Д витамины илүүдэл гэх өвчин тусдаг байна. Үүнийг эмчлэх маш хэцүүг эмч нар хэлж байна.
Манайд D витамины дутагдлыг тогтоодог шинжилгээний газрууд бий. Тиймээс D витамины хэмжээгээ үзүүлэх боломж бас бий.