Одон орны гайхамшигт үзэгдэл оддын бороо гэж бий. Улс, үндэстнүүд эртнээс эл үзэгдлийг янз бүрээр нэрлэж ирсэн. Монголчууд үүнийг од харвах гэдэг. Энэ оны үлдсэн гурван сард нэлээд хэдэн удаа оддын бороо асгарах гэнэ. Тодруулбал ирэх сарын 2-10, 20-21, арваннэгдүгээр сарын 4-17-нд болох бөгөөд энэ үеэр хүмүүсийн туурвих чадвар, уран сэтгэлгээ сэргэдэг гэж одон орончид мэдээлжээ.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН