Жилд хоёр удаа тохиодог “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр 61 хос Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадрааж байгаа бол өчигдөр 32 хос шинээр гэр бүл болжээ. Монголчуудын хүлээж сонгодог билэгшээлт өдөр хуримын ордон ердийнхөөс илүү их ачаалалтай байдаг аж. Сонирхуулахад, жилийн онцгой шинийн 17-ны хурим шөнийн 02.30 цагаас эхэлсэн байна. Өнөөдрийн гал голомтоо бадрааж буй хамгийн залуу хос нь 21 настай н.Билгүүн н.Урангоо нар байсан гэдгийг ордны захирал С.Үүрийнтуяа хэлсэн юм.
Гэрлэх ёслолын ордон 41 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд 1976 оноос өнөөдрийг хүртэл нийт 36800 гаруй хосууд гал голомтоо бадраан, хуримын ёслолыг үйлджээ.
Хуримаа хийх хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгөх шаардлагатай бөгөөд ёслолын арга хэмжээ 50 минутаас нэг цагийн хооронд үргэлжлэхэд 759-803 мянган төгрөгийн үнэтэй.
1 comment
soliortsiimbee