Өнгөрсөн наймдугаар сарын 13-нд Хэнтий аймгийн баяр наадмын үеэр үл таних этгээд эгч дүүсийн хүүхдүүд рүү бензин цацаж, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Харамсалтай нь, дүү нь болох 34 настай Ц ахыгаа хамгаалж өмнүүр орон биедээ 60 хувийн түлэгдэл авч шархаа даалгүй нас барсан юм. Одоогоор хохирогч Н-ийн биеийн байдал дээрдсэн бөгөөд ил задгай бензин зарсан гэх “Магнай Трейд” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Хэргийг одоогоор Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр хэрэгт холбогдон шалгагдаж буй 31 настай Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг залуу байсан аж. Түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2 зүйл ангиар хэрэг үүсгэжээ.