Антибиотикийг эмчийн заавраар хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын газраас уриалж байна. Учир нь антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдэг бүдгэрч оношлоход төвөгтэй байдлыг бий болгодог байна. Мөн хэрэглэх заалтгүй өвчий үед хэрэглэвэл дасал буюу нянгийн тэсвэржилт үүсдэг аж. Түүнчлэн нянгийг нь устгаад вирусыг нь устгадаггүй бөгөөд вирусийн гаралтай томуу төст зэрэг вирусээр үүсгэгдсэн өвчин эмгэг антибиотик нөлөөлдөггүй байна.