Аюулгүй байдал, чанар, нууцлалаараа дэлхийд гайхагдсан Iphone гар утсанд бидний мэдэхгүй олон давуу болон сул тал бий. Ихэнхдээ давуу талуудыг нь нийгмийн сүлжээнд онцолсон байдаг. Тэгвэл долоон настай хүү iPhone ухаалаг утасны iOS 12 системийн супер хамгаалалтын сул талыг илрүүлжээ. Хүү утасны тоглоомоор олон цаг тоглох болсон тул аав, ээж нь iPhone-ий “Дэлгэцийн цаг хянах” функцыг идэвхжүүлж, утсаар хэр удаан тоглож байгааг нь хянаж эхэлжээ. Гэсэн ч хүү ээж аавынхаа хяналтаас гарч чадсан байна. Тэрбээр App Store-оос нэгэн программыг татаж, аавын олгосон тоглох цагийн хугацаа дуусах дөхөнгүүт программаа устгаж, дахин суулгах замаар цагийн хяналтаас гадуур тоглодог байжээ.
Хүүгээ заасан хугацаанаас илүү цагаар тоглож байгааг гадарласан аав нь хэдэн хоногийн турш хүүгээсээ гуйн байж учир начрыг нь олж мэджээ. Хүүгийн аавын хэлснээр “Би хүүгээ загнах гэж завдсангүй. Харин боломжгүй зүйлийг хийж чадсанд нь гайхан биширч байна” хэмээн ярьсан байна.
iPhone ухаалаг утасны программын iOS 12 шинэчлэл өнгөрөгч 9-р сарын 17-нд хэрэглэгчдэд хүрсэн. Түүнд хэд, хэдэн шинэ шийдэл багтсны нэг нь “”Дэлгэцийн цагийг хянах” функц юм.