Анх 1995 онд Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялт 140 хоног үргэлжилсэн гэдэг.
10 гаруй хоногийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан хот, хөдөөгийн 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж, Засгийн газрын тэргүүнд албан бичиг илгээгээсэн. Засгийн газраас багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмэх шийдвэрээ гаргаж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Гэтэл багш нар цалингийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хугацаагүй ажил хаялтаа үргэлжлүүлсэн юм.
Тэгвэл энэ сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж ажил хаялтыг зогсоосон үйл явдал болж өрнөсөн.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын мессенжер чат гишүүдийнхээ дунд тарсан гэх шуум олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Багш нарын тэмцлийг худалдан засгийн газраас мөнгө авсан нь тодорхой болов уу.