Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион, түүний отгон дүү, ая зохиогч, дуучин, продюсер Б.Ангирмаа гэхэд хэн хүн андахгүй.
Тун удахгүй “Сэтгэл догдлуулсан орой” нэртэй тоглолтоо хийх гэж буй ая зохиогч, продюсер Ангирмааг олон нийт “Төмөр хатагтай” хэмээх нь бий. Энэ нэрэндээ ч сэтгэл хангалуун явдаг тэрээр урлагт хөл тавьсныхаа 30 жилийн ойн тоглолтоо хийх гэж буй бөгөөд түүний хувийн амьдрал хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.
Одоог хүртэл гэр бүл зохиолгүй ганц биеэр яваа тэрээр хувийн амьдралдаа тун ч сэтгэл хангалуун явдаг гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Хувийн амьдралдаа би сэтгэл хангалуун л амьдардаг л даа. Мэдээж намайг одоо хүртэл хүүхэд гаргаагүй ч гэдэг юм уу нөхөргүй байгаад байдаг гэдэг.
Энэ чинь миний уран бүтээлийн амьдралтай салшгүй холбоотой. Заавал нэг юм золиос болоод байдаг байхгүй юу. Кивиг байгуулаад аягүй ачаалалтай байхад манай найз залуу намайг хаяад явчхаж байх жишээний. Ажлын ачааллаас эхлүүлээд хувийн амьдралаа цэгцэлж чаддаггүй, хувийн амьдралаа хойш нь тавиад урагшаа танк шиг зүтгэсэн” хэмээжээ. Киви хамтлагийн төлөө ийн өөрийгөө золиосолсон тэрээр хайр дурлалаас хамгийн их эрч хүч авч уран бүтээлийн онгодоор хөглөгддөг нэгэн гэнэ лээ.
1 comment
Үнхээр дайчин бүсгүй шүү амжилт