Дүрэм зөрчвөл утсаар ирүүлсэн зураг мэдээллийн дагуу торгоно

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, зүй бус авир гаргаж байгаа хэн нэгний үйлдлийг баримтжуулсан бичлэг цахимд цөөнгүй тааралддаг. Гэвч энэ нь баримт болж чаддаггүй, олны анхаарлыг татаад л өнгөрдөг байсан. Тэгвэл ирэх сарын 1-ээс эхлэн иргэдийн баримттай мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноодог болохоор болжээ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийг иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах программ хангамжийг хийжээ. Иргэд баримтжуулсан зураг бичлэгээ сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох гэнэ.