Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авсан нь хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээс гаргасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаас шүүхийн процесс дууслаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь маргаангүй манайх гэх утгатай мэдээллийг шүүх хурлын дараа хэвлэлээр цацсан юм.
Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүхээр ороод удаагүй байтал тус үйлдвэрийн 51 хувийн талд өрнөж байсан хуулийн процесс эрчимжиж өчигдөр орой 20.00 цагийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг АТГ-аас саатууллаа гэсэн мэдээлэл өнөө өглөө гарч эхэллээ.
Ч.Ганзоригийг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан өнгөрсөн өвөл яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлж байсан юм. Тодруулбал, тэднийг Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авахад хамтарсан. Улсад их хэмжээний хохирол үзүүлсэн гэж үзэж буй. Түүнийг цагдан хорьсон эсэх талаар АТГ-аас тодруулахад “Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаараа мэдээлэл өгнө” гэв.
1 comment
Наад новшоо шууд л буудчихаач