Өнгөрсөн Ням гарагийн үдэш Италийн Флоренц хотын захад 21 настай Монгол улсын иргэн оюутан эмэгтэй бусдад зодуулж, хүчиндүүлсэн тухай Италийн цагдаа Даваа гарагт мэдээлжээ.
Гэмт этгээд эмэгтэйг цохиж унагаад үснээс нь чирч, мод руу оруулан хүчирхийлсэн гэнэ. Даваа гарагт цагдаа нар 25 настай, Румынь гаралтай, орон гэргүй Арно Мустафа гэгчийг уг хэрэгт сэжиглэн баривчилжээ. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан уг этгээд хэргийн газарт бичиг баримттай хэтэвчээ орхисон байсан гэнэ.
Ойролцоо явж байсан иргэд гэмт этгээдийн үйлдэлд саад болсноос тэр хэтэвч, гар утас зэрэг эд зүйлсээ орхин зугтсан ажээ. Гэмт хэргийн талаар мэдээлэл авсан Италийн дотоод хэргийн сайд Маттео Салвини гэмт этгээдийг химийн аргаар хөнгөлдөг шийтгэлтэй болохыг уриалсан байна. “Хүчингийн хэрэг үйлдсэн араатнуудад зарим Европын орнуудад хэрэглэдэг шиг химийн аргаар хөнгөлөх шийтгэл оноож, жигшүүлэх ёстой” гэж тэр хэлснийг Италийн ANSA агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: ANSA