08.30 цагт НЗД С.Батболд тэргүүтэй албаныхан хүлэмжийн аж ахуй, газар тариалан, мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99931267

09.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зөвлөх поликлиникт “Сэтгэл гутралын талаар хамтдаа ярилцъя” уриатай Дэлхийн эрүүл мэндийн өдрийн нээлт болно.

10.00 цагт “Тэнгэр” худалдааны төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг болно.

11.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Цэцэгсийн хүрээлэн” тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаа болно.

11.00 цагт НМХГ-т ашиглалтад орсон барилгуудад гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЭМЯ-ны “А” танхимд амиа егүүтгэх тохиолдол нэмэгдсээр байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Шударга ёс бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн лекц” Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн их танхимд болно.

12.00 цагт Монгол туургатны шатрын холбооны байранд МСНЭ-ийн нэрэмжит “Ган Үзэг-2017” шатрын тэмцээний нээлт болно. Утас: 9999-1706, 9976-6725

14.00 цагт Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эрүүл залуус” аяны удирдамж, төлөвлөгөөг хэлэлцүүлэх ажлын хэсгийн уулзалт НЗДТГ-ын “А” танхимд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдана.

09.00цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойн хүрээнд

13.00 цагт Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид Чингисийн хөшөөнд цэцэг өргөнө.

13.40 цагт С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө.

15.00 цагт МҮЭСТО-д 27 жилийн ойн Баярын хурал болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн