Танзана улсын Виктория нууранд 400 гаруй зорчигчтэй усан онгоц осолдсон билээ. Аврагчид 100 гаруй зорчигчийг аварч, анхан шатны тусламж үзүүлээд буй юм. Ослын газар 150 гаруй аврагч, сайн дурынхан ажиллаж байна.
Тэгвэл усанд осолдсон зорчигчдыг таних ажиллагааг эхлүүлжээ. “Ослоор 86 хүн амиа алдсан” хэмээн албаныхан уламжлав. 200 гаруй хүн сураггүй байгаа ба амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэлээ. Осол гарсан шалтгаан нь даац хэтэрсэнтэй холбоотой аж. Усан онгоцны хөдөлгүүрийг саяхан сольсон хэмээн албаныхан уламжлав.