Өнөөдөр дэлхийн “Автомашингүй өдөр”. Энэ өдөрт улаанбаатарчууд ч нэгдэх бөгөөд нийтийг хамарсан спортын цөөнгүй арга хэмжээ зохион байгуулагдах юм. Энэ өдөр Энхтайвны өргөн чөлөө Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам, Бээжингийн гудамж буюу Сансарын тунелиэс ШУТИС-ын уулзвар, Залуучуудын гудамж буюу ШУТИС-ын уулзвараас Байгалийн түүхийн музей, Сөүлийн гудамж буюу Өгөөжийн уулзвараас Драмын театрын уулзвар, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд хязгаарлаж, иргэдийг унадаг дугуйгаар зорчих, алхах боломжийг бүрдүүлнэ.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах юм.