СЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд мансуурсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Цагдаа нар тус төвд шалгалт явуулахад Дархан-Уул аймгаас ирж эмчлүүлж буй 15 настай Т мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд халааснаас нь гялгар ууттай өвс илэрсэн аж.  Эмнэлгийн ажилтнуудад хүү сэжигтэй санагдсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Цагдаагийн хэлтсүүдийн Жижүүрийн шуурхай албаныханд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагаас мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шинжлэх “Multi drug screen test cup” хэмээх тест олгосныг ашиглан шинжилгээ хийсэн бололтой.

 

By updown

2 thoughts on “СЭМҮТ-д эмчлүүлж байсан 15 настай хүү эмнэлэгтээ хар тамхи хэрэглэжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн