СЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд мансуурсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Цагдаа нар тус төвд шалгалт явуулахад Дархан-Уул аймгаас ирж эмчлүүлж буй 15 настай Т мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд халааснаас нь гялгар ууттай өвс илэрсэн аж. Эмнэлгийн ажилтнуудад хүү сэжигтэй санагдсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Цагдаагийн хэлтсүүдийн Жижүүрийн шуурхай албаныханд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагаас мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шинжлэх “Multi drug screen test cup” хэмээх тест олгосныг ашиглан шинжилгээ хийсэн бололтой.
2 comments
15 хан настай хүү яагаад ийм юм хэрэглэсэн юм бол доо зайлуул.
zaluujaad b.adaa