Бага насны хүүхэд аавынхаа үгийг илүү тогтоодгийг нотолжээ

2018-09-21 10:141min5
aaw huu

Хүүхдүүдийн хүмүүжилд аавуудын үүрэг, оролцоо маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд том болоод ямар хүн болох, бусдад хэрхэн хандах, ямар зан ааштай хүн болж хүмүүжихэд аавын хүмүүжил, харилцаа, хандлага, үйлдэл бүртэй нь шууд холбоотой. Аав хүү хоёрын харилцаа ирээдүйд хүүхдийн бусадтай харилцах харилцаанд шууд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан нотолжээ.

Судалгаагаар багачууд ааваасаа илүүтэй ээжтэйгээ цагийг өнгөрүүлдэг. Гэтэл эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар орчин үед хүүхэд аавтайгаа илүүтэй хамт байдаг болохыг тогтоосон байна. Хүүхэд ааваасаа сонссон үгийг илүү тогтоодгийг тэд судалсан байна. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийн үгсийн санд аав нь илүү үүрэг гүйцэтгэдэг. Харин ээж бол харилцааны хэв маяг, ярианы аялгыг төлөвшүүлдэг гэнэ. Түүнчлэн ярианы өнгө, аялгыг хүүхэд ээжтэйгээ харилцах явцад тогтоож авдаг бол үгийн нөөцөө эцгээсээ авдаг байна.

Хүүхэд хүмүүжүүлэх явц нь эцэг, эх хоёрт аль алинд нь чухал. Ийм болохоор аав, ээж хоёр хүүхэдтэйгээ цагийг аль болох их өнгөрүүлж байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдээ ирээдүйд ямархуу яриа хөөрөөтэй хүн болгох вэ гэдгийг төлөвшүүлэхийн тулд аав ч, ээж ч хүүхэдтэйгээ байнга ярьж хөөрч байх хэрэгтэй.

5 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-09-21 11:05 at 11:05

    Bi aavsh dee.Yerenhiidoo huuhedteigee yardaggui dugardaggui aav

    Хариулах

  • zochin

    2018-09-21 11:05 at 11:05

    Bi aavsh dee.Yerenhiidoo huuhedteigee yardaggui dugardaggui aav

    Хариулах

  • Зочин

    2018-09-21 11:47 at 11:47

    Тодорхой. Бид нар чинь хамаагүй цөөхөн үг хэлж байгаа л даа

    Хариулах

  • ааа

    2018-09-21 14:17 at 14:17

    Аавгүй хүүхэд яахав

    Хариулах

  • Эцэг хүн

    2018-09-21 17:26 at 17:26

    Энэ нэг талдаа үнэний ортой байж болох л юм. Ер нь хүн юу тарина түүнийгээ л хурааж авна гэдэг шүү дээ

    Хариулах

Эцэг хүн сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй