Өмнөд болон Хойд Солонгосын Ерөнхийлөгчид Пхеньянд уулзаж байгаа. Түүхийн хуудсанд нэгэн шинэ хуудсыг нэмсэн найрамдалт харилцаа тогтоох эхний алхам болсон эл үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд буй. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархал илэрхийлэн хоёр тонн, тансаг зэрэглэлийн, мацутакэ мөөг бэлэглэжээ.
Энэхүү мөөгийг ирэх долоо хоногт болох Хойдын төрөл төрөгсөдтэйгөө дахин уулзаж чадахгүй хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдэд илгээх юм байна. “Бид хамгийн ахмад настай 4000 орчим хүнийг сонгож, дурсгалын өдрөөр тус бүрд нь 500 грамм мөөг өгөхөөр болсон” хэмээн Засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.
Хоёр орны төрийн тэргүүнүүд уулзалтынхаа үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон дайны аюул заналыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн хоёр орны Батлан хамгаалахын сайд нар зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар тусгасан гэрээг үзэглэжээ.