Нислэгийн үеэр гэрлэх санал авсан онгоцны үйлчлэгчийг ажлаас нь чөлөөлжээ. Найз залуу нь түүнд гэрлэхийг санал болгож буй сэтгэл хөдлөм бичлэг цахим орчинд цацагдсан ч “China Eastern Airlines” компани үйлчлэгч бүсгүйг нислэгийн үед мөрдөх аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчиж, зорчигчдын тав тухыг алдагдуулсан гэж буруутгажээ. Энэ явдлаас хойш дөрвөн сарын дараа сүйт бүсгүй ажлаасаа халагдсан байна.
Харин хэрэг явдалд эгдүүцсэн үйлчлүүлэгчид компаний шийдвэрийг “ичгүүртэй” хэмээн тодорхойлж, цахим орчинд“China Eastern Airlines”-ийн онгоцоор нисэхгүй байхыг уриалсан давалгаа хөвөрч байна.
1 comment
Gai baolsn zaluu ve.gazr mundsn bish