Д.Батмөнхөд 24 цагийн дотор 25 сая төгрөгийн хандив цугларчээ

2018-09-20 10:351min8
ger

Өчигдөр буюу /2018.09.19/-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ээжийгээ алдсан дөрвөн бяцхан хүүхэд орох орон гэргүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Хүүхдүүдийн аав Д.Батмөнхөд туслах аян тэр даруй өрнөж ердөө  24 цагийн дотор 25 гаруй сая төгрөг цугларчээ.

Үүнд гадаад болон дотоодод суугаа элэг нэгт Монголчууд хандив өгсөн бөгөөд хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болж, гэр бүлийнхнийг эмчийн бүрэн үзлэгт хамруулахаар болсон байна. Энэ баасан гарагт Д.Батмөнхөд зориулсан уулзалтыг “TV5” телевизийн байранд зохион байгуулахаар болсон бөгөөд тус өдөр түүнд туслах хүсэлтэй хүмүүс хандив, тусламжаа өөрийн биеэр гардуулж өгөх боломжтой ажээ.

Яг одоогийн байдлаар тус гэр бүлд зориулан гэр барьж өгч байгаа бөгөөд тус гэрийг Сэр-Од хэмээх залуу бэлэглэсэн байна.

8 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-09-20 10:50 at 10:50

    neg negendee tuslah heregtei

    Хариулах

  • 7777777

    2018-09-20 10:54 at 10:54

    МАШ ГОЁ САНАГДАЖ БАЙНА … МОНГОЛЧУУД ИЙМ Л БАЙСАН ДАА.. даан ч 1990 онос хойш муухай болсон доо….

    Хариулах

  • ТА нарт баярлаж сууна.

    2018-09-20 11:10 at 11:10

    Монгол хүн бие биедээ туслах ёстой. Хандив өгсөн хүн бүрт баярлалаа

    Хариулах

  • зочин

    2018-09-20 11:54 at 11:54

    маш сайхан санагдаж байна.

    Хариулах

  • Зочин

    2018-09-20 12:09 at 12:09

    Монголчууд бид чинь хүн чанартай, нэг нэгэндээ туслах халуун сэтгэлтэй, ийм л ард түмэн шүү дээ.

    Хариулах

  • ЗОЧИН

    2018-09-20 12:42 at 12:42

    сайхан байна, бие биедээ туслаж буй монголчуудадаа баярлалаа,

    Хариулах

  • Зочин

    2018-09-20 13:22 at 13:22

    Энэ маш сайхан үйлс болжээ. Тэвдэж явахад тэвнээр тусалжээ.Баяр хүргэе залуусдаа.

    Хариулах

  • Bolor

    2018-09-20 14:13 at 14:13

    Bair avj ogoosei ydaj dulaan us nuurs tulee gehgui ter ni amar bh

    Хариулах

7777777 сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй