“Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэж, чандарлана

2018-09-19 11:02
ordhuulga

Нийслэлд хэд хэдэн шарилын газар бий. Тэд­ний нэг нь “Далан давхар” гэж нэрлэж заншсан ор­шуулгын газар. Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Хүчит шонхор” дэд станцын барилгын ажлыг “Далан давхар”-т эхлүүлжээ.

Тиймээс дэд станц барих зурваст орсон шарилуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригун “Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож, уулзсан. Зөвхөн барилга барих зурвас газарт орсон шарилуудыг ёс заншлын дагуу мэргэжлийн байгууллагууд чандарлахаар болсон” хэмээх мэдээллийг өгөв.