1072 хувьцаа иргэдэд зөрүүтэй тоогоор бодогдох талаар

МУ-ын иргэн та ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон 1 сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд 1072 хувьцааг эзэмшинэ.

2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, МУ-ын харьяатаас гарсан иргэдэд нэмж хувьцаа эзэмшүүлээгүй буюу нийт 536 ширхэг хувьцаатай байна.

НЭГЖ ХУВЬЦААНЫ ТОО ИРГЭН БҮРТ ХАРИЛЦАН АДИЛГҮЙГЭЭР НИЙТ 1072 ХУВЬЦААНААС ХАСАГДАХ НЬ:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана. Тухайн үед ЗГ-аас 1,072 ширхэг хувьцааг 1 сая төгрөг буюу 1 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон!

-2011 онд оюутны сургалтын төлбөр
/500,000 төгрөг хүртэл/

-2012 онд оюутны сургалтын төлбөр
/491,960 төгрөг хүртэл/

-2011 онд эрүүл мэндийн даатгал
/8.040 төгрөг хүртэл/

Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр, Тухайлбал:
~Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ноогдох хувьцаа: (1072*8040) /1000000 = 8.61888 ≈ 9
Дорж эзэмших хувьцаа: 1072–9 =1063

~Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*508040) /1000000 = 544.618 ≈ 545

ХАРИН ЗАСГИЙН ГАЗАРТ ХУВЬЦААГАА ХУДАЛДСАН ИРГЭДИЙН ТУХАЙД:

~Иргэн Баатар ЗГ-т хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
~Иргэн Болд ЗГ-т хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
-Иргэн Даш Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон ЗГ-т хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой! #гэнэ

ДАНС НЭЭЛГЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТУУД:

Иргэний хувьд:
-Иргэний үнэмлэх
-Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар
-5000 төгрөгний хураамж

Аж Ахуйн Нэгж /ААН/-ийн хувьд:
-Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
-ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
-Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
-Тамга тэмдгийн дардас

ДАНСТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГАХ:

1.Нэгдүгээрт:
ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ороод, регистрийн дугаараа хийж, данстай эсэхээ шалгах. Эсвэл
~158989 дугаар руу регистрийн дугаараа латин үсгээр бичиж мессеж илгээн, данстай эсэхээ шалгана уу?

2.Хоёрдугаарт:

ХОЛБООСООР ОРЖ, зөвшөөрөлтэй, ҮЦК-нуудаас /Үнэт Цаасны Компани/ сонгоод, шаардлагатай бичиг баримтуудыг насанд хүрэгсэд өөрийн биеэр авч очин, дансаа нээлгэх.

Жич: Хувьцааны талаар 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авч болох юм байна!

updown.mn

Мэдээний админ

Learn More →

12 thoughts on “1072 хувьцаа иргэдэд зөрүүтэй тоогоор бодогдох талаар

  1. Цэцгээ 2018-09-20 09:08 at 09:08

    2012 ОНЫ 4 САРЫН 11 ЭЭС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХДҮҮД ХҮН БИШ ЮМУУ

    Хариулах
  2. зочин 2018-09-20 09:21 at 09:21

    ер нь бүх хүмүүст өгөх хэрэгтэй юм биш үү 2012 оноос хойш гэж ялгаварлан гадуурхаж болохгүй
    тэр хүүхдүүд монгол улсын иргэн мөн биз дээ

    Хариулах
  3. Baigalitsetseg 2018-09-20 12:23 at 12:23

    2010 onii hvhed huiwtsaa awah ymuu

    Хариулах
  4. Нэргүй 2018-09-20 14:32 at 14:32

    ,2016ond torson hvhed olgohgui bgni adilhan l awah ystoi bzdee

    Хариулах
  5. ахө 2018-09-20 14:32 at 14:32

    ,2016ond torson hvhed olgohgui bgni adilhan l awah ystoi bzdee

    Хариулах
  6. bayarmaa 2018-09-24 11:45 at 11:45

    bayarmaa ooriin hybitsaagaa zarj boloh umuu zarbal ymar jyrmaar yaj zarah be

    Хариулах
  7. Цаца 2018-09-27 13:39 at 13:39

    Хотод оршин суудаг хэрнээ орон нутагт харьяалалтай хүн хаана очих вээ

    Хариулах
  8. 0.Aldarmaa; 2018-10-08 21:41 at 21:41

    2016 ond 21nastai ohin mini nas barsan yumaa ene ohin mini huwitsaand hamragdah bolwuu

    Хариулах
  9. Нэргүй 2018-10-22 18:01 at 18:01

    sain baina uu.bi odoogoos 5 jiliin umnu 5000 tugruguur dans neelgvvlsen ymaa.ter neelgesen dans hvchintei yu.dorjoo gedeg hvn neej ywsan ym.
    Gowi altai aimag Tugrug sum D.Darhijaw.

    Хариулах
  10. D.Darhijaw 2018-10-22 18:05 at 18:05

    sain baina uu.bi odoogoos 5 jiliin umnu 5000 tugruguur dans neelgvvlsen ymaa.ter neelgesen dans hvchintei yu.dorjoo gedeg hvn neej ywsan ym.
    Gowi altai aimag Tugrug sum D.Darhijaw.

    Хариулах
  11. Иргэн 2018-10-28 21:41 at 21:41

    Амьд сэрүүн хүүхдүүдэд байхгүй байхад нас барсан хүмүүст юу гэж байхав дээ 2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хаанахын хүмүүс бн ер нь хүнии тоонд ордог уу

    Хариулах
  12. Нэргүй 2018-11-04 00:26 at 00:26

    Bi irgeni vnemleh bhgvi huulbarar zahialj bolhu

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн