Өмнөд Солонгос анхааруулга болгож баллистик пуужин туршлаа

2017-04-06 16:511min0
020202

БНАСАУ зүүн эрэг дэх Вонсан хот орчмоос  дахин балластик пуужин энэ сард харвасан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл Өмнөд Солонгос тус улсын хаана нь ч хүрч цохилт өгч чадах баллистик пуужинг өнөөдөр (2017.04.06) туршижээ. Энэ пуужин нь  800 км-ийн хурдтай аж.

Хойд Солонгосын тал БНХАУ, АНУ-ын удирдагчид Дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаатай холбогдуулан анхааруулга болгон, Япон тэнгис рүү баллистик пуужин харваснаас нэг хоногийн дараа Сөүл ийнхүү баллистик пуужин хөөргөв. Уулзалтын үеэр үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Пхеньяны цөмийн хөтөлбөр аж.

Өнгөрсөн оны зургадугаар сард Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн, 1 тонн ачаатайгаар 500 км зай туулах чадвартай хоёр пуужинг амжилттай туршиж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй