Амьдралд аз жаргал бэлэглэсэн бяцхан үрийнхээ тэнтэр тунтар алхах тэр өдрийг эцэг, эхчүүд тэсэн ядан хүлээдэг. Бяцхан хөлөөрөө хөрстөд алхахыг нь харахыг тэсэн ядан хүлээсэн аав, ээжүүдийн мөрөөдлийг бизнес эрхлэгчид овжин ашигласны жишээ бол хөлд оруулагч юм. Ер нь монголчуудын өдөр тутмын хэрэглээ гэж ойлгодог энэ эд хөлд оруулагч нэртэй л болохоос биш хүүхдийг хурдан алхаж сургахад тийм ч их нөлөөтэй биш ажээ.

Анх хөлд оруулагчийг 1905 онд бүтээж байдаг. Үүнийг зөвхөн хөлд ороогүй, өөрөө явах чадваргүй хүүхдийг нэг газраас нөгөө газар руу шилжих боломж олгодог төхөөрөмж юм.

Эцэг эхчүүдийн олонх нь хөлд оруулагч хэрэглэх нь хүүхдийн бие даах чадварт сайнаар нөлөөлж, өөрөө алхаж сурахад тусалдаг гэж боддог. Тэгвэл хөлд оруулагч нь хүүхдийн биеийн хөгжилд сайн нөлөө огт үзүүлдэггүй бөгөөд Канад тэргүүтэй орнууд хөлд оруулагч хэрэглэх, үйлдвэрлэхийг бүр мөсөн хориглосон байдаг.

Тухайлбал эрт суусан хүүхдийн хөл болоод булчинг жигд бус хөгжүүлдэг, хүүхдийн нуруу муруйлттай болгодог, өөрийн биеийг жолоодох чадваргүй болгодог гээд олон сөрөг үр дагавартай ажээ. Мөн хүүхдэдээ эрт хөл оруулагч сонгосноор турж эцэж хэвийн жингээ алддаг байна.

АНУ -ын Хүүхдийн эмнэл зүйн сэтгүүлээс гаргасан судалгаагаар АНУ-д жилд 9000 гаруй хүүхэд хөлд оруулагч хэрэглэж байх үедээ гэмтэж бэртдэг гэж тогтоогджээ. 1990-2014 оны хооронд нийт 230,676 хүүхэд хөлд оруулагчаас болж гэмтсэн байна. Тэдний 90 гаруй хувь нь толгой болон хүзүүгээ гэмтээсэн байдаг бол 74 хувь нь шатнаас унаж бэртсэн байдаг ба эдгээрээс гадна хүүхэд бэртэж гэмтэх маш олон эрсдэл байдаг.

АНУ-ын Хүүхдийн эмнэл зүйн академи дугуйтай хөлд оруулагч хэрэглэхийг хориглож эцэг эхчүүдийг гэртээ байгаа хөлд ооруулагчдаа даруйхан гаргаж хаяад өөр аюулгүй аргаар хүүхдүүдээ саатуулахыг уриалж байна аж. Гэвч маш олон эцэг эхчүүд энэхүү анхааруулгыг үл ойшоон хүүхдэдээ хөлд оруулагч худалдан авч хэрэглэн, үе дамжуулан хэрэглэсээр байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн