Приус-30 маркийн автомашины зай дэлбэрснээс болж автомашин шатжээ

2018-09-18 14:51
mashin

Тоёота приус-30 маркийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай дэлбэрсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Автомашиныг  Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг,  10-р хорооллын орон сууцны дунд байрлуулсан байжээ. Улмаар хажуугийг машиныг шатаасан байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд НОБГ-ын аврагчид яаралтай арга хэмжээ авч, галыг унтраасан аж. Иймд автомашиныхаа  эд ангийг сайтар шалгаж, аюулгүй байдлаа сайжруулан өөрт болон бусдад эд материалын хохирол учруулахаас сэргийлэхийг холбогдох албанаас анхаарууллаа.