ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албанаас “Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх “АНС-18” сургалтыг зохион байгууллаа. Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилсэн юм. Энэ хугацаанд Аврах тусгай анги, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж, 10 албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулжээ. Ингэснээр аливаа гамшиг ослын үед улсын болон орон нутгийн хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байгаа аж.