Нууцлаг урт гар.
1999 оны зуны нэгэн өглөө ОХУ‑ын Ерөнхийлөгч Борис Ельцин гэнэтийн огцом шийдвэр гаргаж, ерөнхий сайдаар Санкт-Петербургийн захиргаанд ажиллаж байсан Владимир Путин хэмээх залууг тавьж орхисон нь Оросын ард түмний төдийгүй дэлхий нийтийг гайхашралд оруулсан үйл явдал болсон юм. Яагаад хашир Ерөнхийлөгч ийм гэнэтийн, учир битүүлэг шийдвэр гаргахад хүрснийг олон хүн гайхаад л өнгөрсөн.
Харин учир мэдэх хүмүүс үүнийг олон зууны түүхтэй Оросын төрийн ард нуугдаж байдаг тусгай албатай холбон тайлбарлах нь бий. Орос гүрний нууц алба буюу тагнуулын байгууллагын үүх түүхийг сөхвөл бүр Хаант Оросын үеэс улбаатай байдаг. Чухам тусгай алба хэмээх энэ нууцлаг байгууллага Орос оронд бүр Хаант Оросын үеэс ул суурьтайгаар оршин тогтнож, төрийн чухал шийдвэрүүдэд нууцаар нөлөөлсөөр ирсэн гэх.
Ленин, Сталин, Хрушевын үед ч тусгай албаны нууц ноёдын урт гар Зөвлөлт төрийн чухал чухал шийдвэрүүдийг гаргахад үргэлж оролцсоор ирсэн гэдэг. Чухам энэ урт гар л хүчирхэг Ерөнхийлөгч Ельцинийг Путиныг эхлээд ерөнхий сайдаар тавьж, улмаар Ерөнхийлөгчийн албан тушаалаа сайн дураар түүнд өгөхөд нөлөөлсөн хэмээн ярьцгаадаг нь оргүй хоосон үг биш юм.
Тусгай албаны нууц ноёд Ельцинтэй нэг бол зөвшилцсөн, эсвэл магадгүй түүнийг сайтар судалж байгаад ямар нэгэн “но”-оор нь далимдуулан шахаанд оруулсан гэдэг хувилбарыг учир мэдэх зарим хүмүүс өнөөдрийг хүртэл ярьдгийг энд онцлох хэрэгтэй. Ийм учир шалтгааны улмаас өвгөн Ерөнхийлөгч өнгөн дээрээ “Би Путин шиг залууг дэмжиж байна.
Эрч хүчтэй, залуу удирдагч Орос орныг авч явах цаг нь болсон” хэмээн мэдэгдэж байсан ч ачир дээрээ маш том дарамтанд орсон байсан бололтой. Тиймээс ч Ельцин, Путиныг эхлээд ерөнхий сайдаар тавьж, хэдхэн сарын дараа түүнд Ерөнхийлөгчийн суудал буюу бүх Оросын хаан ширээг тавьж өгсөн болов уу.
Танихгүй хүн.
Владимир Путин гэдэг тагнуулч мэргэжилтэй залууг анх гарч ирэхэд нь Оросын ард түмэн танихгүй хүн хэмээн бишүүрхэнгүй хүлээн авсан нь нууц биш. Гэвч тэр танихгүй хүн нь дөнгөж ерөнхий сайд болоод удаагүй байхад Москва хотын бараг төвд шахуу орон сууцны барилгыг дэлбэлж орхих нь тэр. Хэн энэ балмад халдлагыг үйлдэв гэдэг асуулт мэдээж гарч ирнэ. Хариулт нь тун энгийн.
Нөгөө л чеченьчүүд. Муусайн чеченьчүүд дэндүү даварч байгаа юм биш үү. Одоо бүр нийслэл хотын маань төвд тэсэлж дэлбэлдэг болох нь ээ. Оросын ард түмэн ийнхүү дургүйцэж, чеченьчүүдийг үзэн ядаж эхэлцгээв. Яг энэ үед ерөнхий сайд Путин чеченьд цэрэг оруулах шийдвэрийг Ерөнхийлөгч Ельциний оролцоогүйгээр бараг бие дааж шахуу гаргасан нь ард түмнийхээ талархлыг хүлээж, танихгүй хүний нэр хүнд олон нийтийн дунд огцом өслөө. Одоо энэ танихгүй хүн “Би Ерөнхийлөгч болъё.
Та нар намайг дэмжинэ биз дээ” гэхэд “Үгүй” гэх хүн тун цөөхөн болсон байлаа. Бүгд л түүнийг жинхэнэ эх оронч, өвчин хуучинд баригдсан өвгөн Ельциний хажууд хамаагүй эрч хүчтэй, дайчин залуу. Орос орныг ийм л удирдагч шинэ мянган руу жолоодон авч орох ёстой гэсэн нүдээр харцгаах болсон юм.
Товчхондоо бол Ельциний үед хөл толгой нь мэдэгдэхээ байсан Орос орныг эмх цэгцэнд нь оруулж, дэлхийн хүчирхэг их гүрэн болгох ёстой хүн бол энэ танихгүй залуу гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. Москвагийн төвд болсон террорист халдлага ийнхүү Орос гүрэнд, Оросын ард түмэнд 1990 оноос өмнөх эв нэгдэл, эх оронч үндсэрхэг үзлийг нь буцаан авчирж өгсөн юм.
Харин барууны тагнуулын байгууллагууд энэ халдлагыг чеченьчүүд биш, Оросын тусгай алба өөрсдөө санаатайгаар зохион байгуулсан болохыг хэдхэн жилийн дараа олж тогтоосон юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Путинд Оросын төрийн жолоог атгуулж, түүний нэр хүндийг Оросын ард түмнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд орос тагнуулчид тун үнэмшилтэй жүжгийг тоглосон гэсэн үг. Энд мэдээж түрүүнээс хойш яриад байгаа өнөөх нууцлаг, урт гар оролцсон гэдгийг хэлэх хэрэгтэй.
Хүчирхэг орос баавгай эргэн ирэв.
Хэдийгээр Путин дээр өгүүлсэнчлэн бусармаг хуйвалдаан, гайхалтай үнэмшилтэй жүжгийн тусламжтайгаар Оросын номер нэг хүн болон цойлж гарч ирсэн хэдий ч тэр Ельциний дампууруулж орхисон Орос орныг хэдхэн жилийн дотор хөл дээр нь буцаан босгож, эмх цэгцэнд оруулж, Зөвлөлтийн үеийн дэлхийд нөлөөтэй хүчирхэг гүрэн болгож чадсан гавьяатайг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Юуны түрүүнд Путин тусгай албаны өнөөх нууц ноёдынхоо тусламжтайгаар Оросын нийгмийг бүхэлд нь ялзралд оруулж, орос иргэдийг айдас түгшүүрт автуулчихаад байсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд буюу “Оросын улаан мафи”-ийг жинхэнэ байх ёстой байранд нь тавьсан юм. Аятайхан байхгүй бол та нар шиг хулгайчуудтай ямар ч хууль дүрэм ярих шаардлага бидэнд байхгүй шүү.
Та нарын байх ёстой байр чинь энэ шүү гэдгийг мафийн томоохон бүлэглэлийн гол гол толгойлогч нарт мэдрүүлж өгснөөр ил цагаан буудалцдаг, наймаачдыг дээрэмддэг, гадаадын иргэдэд заналхийлдэг, төрийн албан хаагчдыг дарамталдаг гэмт хэргийн бүлэглэлүүд тоглох ёстой тоглоомын дүрмээ мэдэж авцгаасан гэдэг.
Ийнхүү мафийг байх ёстой байранд нь тавихын зэрэгцээ дэлхийн тавцанд Зөвлөлт Холбоот Улсын үеийнх шигээ идэвхтэй гадаад бодлого явуулсны хүчинд ОХУ-ыг дэлхийн хүчирхэг их гүрэн болгож чадлаа. Шинэ мянган гарснаар байгалийн баялаг, тэр дундаа нефтийн үнэ өсч, Оросын эдийн засаг ч сайжирч, ард түмний амьдрал ахуй илт дээшилж ирлээ.
Миний дүрмээр та нар тоглох болно.
Харин одоо Путин Оросын хэмжээлшгүй эрхт хаан болсон байлаа. Түүний эсрэг дуугарсан сөрөг хүчнийг Ходорковсгийгээс эхлээд яаж нам дардаг болохыг дэлхий нийт харсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өөрийн хяналтыг тогтоож, Ерөнхийлөгч болон түүний багийнхныг шүүмжилсэн телевиз, сонин, сайтуудыг боож хаах болов. Ельциний үеийн олигархиуд болох Борис Березовский тэргүүтэй хөрөнгөтнүүдийг хяхан хавчиж, гадаадад дүрвэн зугатаахад хүргэв.
Оронд нь өөрийн талын шинэ цагийн олигархиуд болох Олег Дерипаска, Андрей Потанин тэргүүтэй шинэ баячуудыг зориуд бодлогоор дэмжин хэдхэн жилийн дотор дээш нь гаргаад ирлээ. Үүний цаана асар их авилга, Оросын байгалийн баялаг болон зэвсгийн наймаанаас орж ирэх их мөнгөний урсгал Путин болон түүний багийнхны сувгаар эргэлдэх болов.
Хоёр жилийн өмнө ил болсон Панамын хуудсуудад Владимир Путиныг оффшор бүсэд нууц данстай болохыг илчилсэн. Түүний хөрөнгийг 40 тэрбум ам.доллар хэмээн мэдээлж байгаа ч учир мэдэх хүмүүс Путиныг 200 тэрбум ам.доллартай гэдгийг нь баталж байгаа юм.Гэхдээ нэг хүн насаараа идээд барахгүй энэ мөнгө бол ганц Путины мөнгө биш гэдэг нь ойлгомжтой. Энэ мөнгийг хуваан эзэмшигчид нь Путиныг далдаас удирддаг өнөөх урт гартнууд байж яагаад болохгүй гэж.
Урт гартнууд гэж хэн бэ.
Тэд бол экс КГБ-чүүд буюу Зөвлөлтийн Аюулаас хамгаалахын үеийн хөгшин дарга нар юм. Бүр Горбачев, Брежневийн үед л төрийн чухал шийдвэрүүдэд нөлөөлж чаддаг байсан тэдгээр хөгшин дарга нар болон тэдний үр удам өнөөдрийг хүртэл Орос орныг Путинээр дамжуулан далдаас удирдсаар байдаг гэвэл та итгэх үү.
Тэд Путиныг зүгээр нэг удирдах биш, түүнд ямар тушаал шийдвэр гаргах, цаашид ямар алхам хийхийг нь зааж зааварчилдаг гэх. Путинд харин тэдний үгнээс зөрөх тийм эрх мэдэл байхгүй. Хэрэв зөрүүдлэх юм бол түүнийг ч бас Ельциний араас явуулчихаж дөнгөнө. Учир нь далд гар маш хүчтэй, бас урт сунадаг. Ганц Оросын төдийгүй дэлхийн өөр олон орны улс төрчдийг иймэрхүү далд, урт гарнууд далдаас удирддаг тухай яриа байдаг.
Улстөрд өөрөө ил гарахгүйгээр ингэж далдаас бүхнийг удирдахыг “тавдугаар цуваа” хэмээн нэрийддэг. Хятадад хулсан төгөлийн хөгшчүүд гэж үхэж өгдөггүй, үхсэн ч үр удам нь үргэлжилж л байдаг хэдэн хөгшчүүд байдаг бол Умард Солонгосын Ким Чен Уны ард талд хүртэл ийм хүмүүс бий гэлцдэг. Харин Орост бол тэднийг экс КГБ-чүүд буюу Путиныг удирддаг урт гар хэмээн нэрлэдэг. Гэхдээ энэ бол тэр бүр ил ярьж болдоггүй нууцлаг түүх л дээ.
Эх сурвалж: Google, Blogspot.com, Guardian, Washington Post
6 comments
Zaadaa yer ni bol yeltsin ih uudag hun baisan ugluul uulzahgui bol udees hoish bainga sogtuu baidag baisan gesen tiimeesch zurehnii mes zasald udaa daraa orson mun yeltsinii uyed iros oron chechen mafiudin gart oroh duhuj buh uls avilgad jivej chechenuud oros uls turchidiig 1 negeer ni namnaj ehelsen ih hund hetsuu uyed boris mes zasald orood putind oros orong daatgahaas uur argaggui bolson yum
za saihan hudalaa burjee… uran zohiol shig l bichje.putind tiim ih mongo hereg bn uu..
Тэнэг америкууд орос хүнийг ойлготолоо удна.
iim yum bichij engiin irgediin tolgoig erguuldeg yum baihda, source oo bas guardian, Washington post ntr geed balgeed balai taarsan yumnuudaa bichijee,
эхнэр нь салчихсон 70 дөхөж яваа өвгөнд гадаадад мөнгө нуух ямарч шаардлага байхгүй. тэр бол худлаа түүх. мөн энэ өвгөн үхэх гэж байж хэнээс айх юм бэ? далд байдаг тэр хүмүүс тэгээд тэр их мөнгөөр юу хийх юм бэ. юуны төлөө тэгээд тийм их хүчтэй юм бол ил гарч ч чадахгүй үхсэн юм шиг байдаг гэж?
юу л бол нэг нөхрийн уянгын халил бололтой