АНУ-ын Конгрессийн Доод танхимаас нохой, муурын мах худалдаалахыг хориглосон хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төсөл нь хүнсэндээ гэрийн тэжээвэр амьтны мах хэрэглэдэг хүмүүст хориг тавихад чиглэгджээ.
CBS теле сувгийн мэдээлснээр “Нохой, муурын мах худалдаалахыг хориглох тухай хууль”-ийг Бүгд найрамдах намын гишүүн Верн Бьюкенен, Ардчилсан намын гишүүн Алси Хэйстингс нар бэлтгэж, парламентад оруулж ирсэн гэнэ. Уг хуульд нохой, муурын махыг хэрэглэх зорилгоор төхөөрөх, тээвэрлэх, худалдах, хадгалахыг хоригложээ. Хуулийг зөрчсөн тохиолдолд 5000 ам.долларын торгууль ногдуулна.
“Конгресст АНУ-д нохой, муурыг хөнөөх, хүнсэндээ хэрэглэхийг бүрэн хориглохыг дэмжсэн, үүний төлөө тэмцсэн бүх хүнээр би бахархаж байна” хэмээн хуулийг хүлээн авсны дараа Хэйстингс мэдэгджээ.
Уг хууль нь зөвхөн Америкийн уугуул иргэдэд л хамаарахгүй. Учир нь зарим индиан омгийнхонд шашны уламжлалт ёслолынхоо үеэр гэрийн тэжээвэр амьтдаа идэхийг зөвшөөрөх юм байна.Хууль санаачлагчид Сенатыг мөн энэхүү хуулийг дэмжээрэй хэмээн уриалсан аж.
Эх сурвалж: erennews.mn