Хятадын жүжигчин 36 настай Фан Бинбин сураггүй алга болсон талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. “Икс хүмүүс”, “Төмөр хүн” болон бусад олон киногоор дэлхийд танигдсан жүжигчин бүсгүй нууц аргаар сураггүй болсон бололтой.
Хамгийн сүүлд долдугаар сарын 1-нд олны өмнө гарсан байна. Үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй гэнэ. Цагдаа нар Фан Бинбинийг татвар төлөхөөс зугтаж байгаа гэж таамаглажээ. Хятадад Засгийн газар нь алдартнуудын орлогыг хатуу хянадаг билээ. Саяхан Фан Бинбиний нэгэн кино студиэс авсан олон сая долларын араас шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл ч байгаа аж.