Цагдаагийн байгууллага хулгайд алдагдсан жижиг, дунд, том гарын 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмээл, хулсан ташуур, мөнгөн ээмэг, бөгж, дуран зэргийг шалгаж байна. Сэжигтэн этгээд нь Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч бөгөөд аймгийн Мандах сумын төвд орших суух иргэн Б, Х нарын орон байранд хууль бусаар нэвтэрч, дээрх зүйлсийг хулгайлсан юм. Тэрбээр хууль бусаар олж авсан эд зүйлсээ зарж борлуулсан бөгөөд эл хэрэг наймдугаар сарын 30-31-нд шилжих шөнө гарчээ.