Манай улсын Зэвсэгт хүчний хоёр албан хаагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс шагнал гардан авчээ. Тус улсад зохион байгуулсан “Восток-2018” цэргийн сургуулилтын үеэр Өвөр байгалийн хязгаар дахь Цугол сургалтын талбайд цэргийн сургуулилтын гол үе шат дуусч, цэргийн тоног төхөөрөмжийн шалгалтыг бүрэн хийж дууссаны дараа шагнал гардуулах ёслол болсон аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн гараас тус улсын Зэвсэгт хүчний дөрөв, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн дөрөв, Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч тус тус медаль гардан авсан байна. Тус улсын төрийн тэргүүн өнөөдөр Цугол сургалтын талбайд хүрэлцэн очиж, “Восток-2018” цэргийн сургуулилтын гол үе шатуудыг ажиглажээ. Эдгээр сургалтууд нь Оросын армийн түүхэнд хамгийн томд тооцогдож буй бөгөөд 1981 оноос хойш ийм дасгал сургуулилт хийгдээгүй аж. ЗХУ-ын үед зохиогдсон сургуулилтад 100 мянга орчим цэргийн албан хаагч оролцож байжээ.