Иргэдийн дунд зарим шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг гэсэн гомдол бий. Үнээ нэмсэн ч шатахуунаа дутуу шахаж хүмүүсийг хохироосон энэ үйлдэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Тодруулбал, “Сод Монгол” группийн Өмнөговь аймагт байрлах салбар дутуу бензин шахаж байгаа тухай бичлэг цахим орчинд тархаж эхэллээ. Бичлэгт 10литр бензин авахад нэг литр гаруй дутуу шахагдсан байх бөгөөд иргэд ч энэ тал дээр гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Үүнийг түгээх газрын ажилтан дутуу шахагдсан бензинийг шатахуун дамжуулах хоолойд үлдсэн хэмээн тайлбарлаж байв. Бухимдсан иргэд түгээгч нарыг хоолойд үлдсэн бензинийг хэзээ ч банкруу шавхдаггүй хэмээн шүүмжилжээ. Стандартчилал хэмжил зүйн газраас улирал тутам хяналт шалгалт хийдэг гэх бөгөөд шатахуун түгээгүүрийн газрууд үүнийг өөр өөрөөр тайлбарладаг байна.
Шатахуун түгээгүүрийн газруудыг саванд түлш өгөхөө больсон нь дутуу шахдаг болсонтой нь холбон тайлбарлах хүмүүс олон байх бөгөөд өмнө нь ч мөн ийм төрлийн гомдол гарч байсан удаатай.