Өтгөн хаталт Хоёр ба гураваас олон хоногоор өтгөн саатаж, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр дүлүүлж, дутуу гарах шинжийг өтгөн хатах гэнэ.
Доорхи шинж тэмдгүүд өтгөн хаталтыг илтгэдэг:
Долоо хоногт хоёроос цөөн удаа хүндээр бие засах
• Хүндээр бие засах үед нийт хугацааны 25 хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр өтгөн гадагшлах
• Өтгөн хоргол хэлбэртэй, хатуу, хуурай гарах
• Хүндээр бие зассаны дараа дутуу хүндэрсэн мэт санагдах
Өтгөн хаталтын шинжүүд:
• Өөрт шаналгаатай дүлнэ
• Хүндээр бие зассаны дараа санаа амарч өгөхгүй, гэдэс суллагдаагүй мэт санагдах
• Хатуу, бага хэмжээтэй, эсвэл хорголоор бие засах
• Цөөхөн удаа хүндээр бие засах
Хийгдэх эмчилгээнүүд:
Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийнэ.
Ингэхдээ эмчилгээнд хоолны дэглэм чухал.
Өтгөн хаталтын үед эмчилгээний хоол №3-ыг өгнө.
Өдөрт дөрвөөс зургаан удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй, түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грам, нүүрс ус 400-450 грам, өөх тос 90-100 грам, давс 8-10 грам, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан хүйтэн бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 грам байх ёстой.
Хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн:
• Гурилан бүтээгдэхүүн: Хүнсний ислэгээр баялаг, бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хивэгтэй талх, гурилан боов, жигнэмэг, хар гурил, гурвалжин болон хөц будаа, хөх тариа
• Шөл: Өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл, загасны шөл, улаан манжингийн шөл, хөц болон амуу будааны шөл, цэцэгт байцааны шөл
• Мах: Үхэр, тахиа, загасны махыг чанасан жигнэсэн байдлаар
• Өөх: тос: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
• Сүүн бүтээгдэхүүн: Шар сүү, тараг
• Ногоо: Төрөл бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй, гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа
• Жимс: Хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм Хязгаарлах бүтээгдэхүүн: Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү
Өтгөн хаталттай өвчтөний хийх дасгал:
• Дороо 30 секунд шогших, гүйх хөдөлгөөн хийх
• Мухар сандал дээр суугаад гараа мөрөн дээрээ аваад дээш өргөж, нуруугаа арагшаа гэдийлгэн амьсгал авна. Гар, мөрөнд их бие урагш тонгойж, амьсгалаа гаргана \2-8 удаа\
• Мухар сандал дээр суугаад гараа хажуу тийш тэнийлгэж амьсгаа авна. Өвдгөөрөө махийж, баруун хөлөө өргөн гэдэс рүүгээ шахаж амьсгалаа гаргана. Зүүн хөл дээрхтэй ижил хийнэ \2-8 удаа\
• Хөлөө ээлжлэн дээш өргөж тэнийлгэнэ. Зогсоо байдалд гүнзгий амьсгалж, мухар сандал дээр гараад ардаас нь тулж хөлөө нугалж, тэнийлгэнэ \4-8 удаа\ Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх: Хоол хүнсэндээ ургамлын ислэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
• Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, биеэ цэвэрлэх, гэдэс цэвэрлэх дасгалыг тогтмол хийх
• Эрэгтэй хүүхдийг суулгаж шээлгэж байх \босоогоор шээснээс сууж шээх нь хүндээр бие засах рефлексийг илүү өдөөдөг\ зэрэг урьдчилан сэргийлэх аргууд
Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн ХЗП-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинетийн эмч М.Дашаа