Витамин С хүмүүс бидний биед ямар хэрэгтэй вэ. Энэ асуултанд АНУ-ын Охиогийн их сургуулийн Векснерийн нэрэмжит эрүүл мэндийн төвийн хоолны дэглэмийн чиглэлээр мэргэшсэн эмч, доктор Лиз Вейнанди “Маш чухал” хэмээн хариулж байна.
Хүн өдөрт 75 миллиграм витамин С-г хоол хүнсээрээ дамжуулан авч байх ёстой бөгөөд ингэж чадвал таны дархлааны систем хүчтэй болж, бие махбодид өвчин үүсгэдэг хорт бодисууд гадагшилна хэмээн Вейнанди доктор зөвлөлөө. Ингээд түүний санал болгож буй втамин С-г хамгийн ихээр агуулдаг арван хүнсийг танилцуулъя.
Нэг. Улаан чинжүү
Ердөө хагас аяга хөшиглөж, жижиглэсэн улаан чинжүү нь таны биед хангалттай хэмжээний витамин С-г өгч чадна. Улаан чинжүүний найрлагад С-ээс гадна карбонатр, сахар зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай химийн элементүүд багтдаг. Түүнчлэн улаан чинжүү хорт хавдараас сэргийлэх чадвартай болохыг эрдэмтэд, эмч нар үгүйсгэхгүй байгаа юм.
Хоёр. Амтат гуа
Нэг ширхэг амтат гуа буюу папаяанд 88 миллиграм С витамин агуулагддаг. Карибын тэнгисийн арлууд дээр ургадаг энэ жимс зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдараас сэргийлэх чадвартайг энд хэлэх хэрэгтэй.
Гурав. Гуава
Халуун орны энэ жимс өөртөө 377 миллаграм С-г агуулдаг. Антиоксидантыг өөртөө шингээсэн энэ жимсийг их хэмжээгээр идвэл стресс тайлах үйлчилгээтэй гэдгийг америк эрдэмтэд судалж, тогтоожээ.
Дөрөв. Брокколи
Нэг аяга брокколи байцаа нь 81 миллиграм С-г өөртөө агуулдаг. 2000 жилийн өмнөөс италичуудын тарьж, ургуулж эхэлсэн энэ ногоог байнга хүнсэндээ хэрэглэвэл хүний тархи, мэдрэлд сайн болохыг баталсан юм.
Тав. Гүзээлзгэнэ
Нэг аяга гүзээлзгэнэ 98 миллиграм С витаминтай. Цайрыг их хэмжээгээр агуулдаг гүзээлзгэнэ хүний биеийн дархлааг дэмжих, сайжруулах ид шидтэй.
Зургаа. Шар киви
Нэг ширхэг шар киви 130 миллиграм витамин С-г өөртөө шингээжээ. Гэхдээ эмч нар амархан мууддаг энэ исгэлэн жимсийг аль болох шинээр нь хэрэглэхийг зөвлөж байгааг анхаарах хэрэгтэй.
Долоо. Ногоон чили
Хагас хил чилинд 109 миллиграм С агуулагддаг. Энэ төрлийн халуун ногоо нь хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг хэмээн эмч нар үздэг.
Найм. Колраби
Энэ ногоог монголчууд тэр бүр сайн мэдэхгүй. Нэг төрлийн байцаа гэж хэлж болох ч бүтэц нь бидний мэдэх байцаанаас арай л ондоо. Давстай хольж иддэг энэ ногоо европоос гаралтай бөгөөд өрнөд европын иргэд хүнсэндээ багагүй хэмжээгээр хэрэглэдэг.
Нэг аяга жижиглэсэн колраби 84 миллиграм С витаминий агууламжтай. Эрдэмтэд энэ ногоог судалж үзээд брокколитой адилхан хүний тархи, мэдрэлд сайн үйлчилгээтэй байж болох юм хэмээн дүгнэжээ.
Ес. Ногоон гич
Хятад зүгээс гаралтай энэ ногоог даршилж, гоймонтой хольж идэхэд тохиромжтой хэмээн хоол судлаач мэргэжилтнүүд зөвлөж байна. Зурган дээр харагдаж байгаа шиг нэг багц ногоон гич 78 миллиграм С-г өөртөө агуулдаг.
Арав. Ананас
Бидний оросоор ананас хэмээн нэрлэдэг Pineapple бол мөн л С витаминыг өөртөө их хэмжээгээр агуулдаг жимснүүдийн нэг юм. Нэг том зүсэм ананасанд 79 миллиграм С шингэжээ. Таны бие дэх эрдэс бодисын солилцоог дэмжихэд ананас жимс нэн тустай болохыг эмч нар зөвлөж байна.