Одоогоос жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Богд-Уулын зүүн аманд иргэдийн явдаг замыг хаасан байдаг. Тэрбээр өөрийн мөнгөөр зам гаргасан гэж тус амны оршин суугчдаас их хэмжээний мөнгө нэхсэн нь олны дургүйцлыг хүргээд байв. Л.Гүндалай нэхэмжилсэн мөнгийг өгөх хүртэл уулын ам руу авто машин нэвтрүүлэхгүй байхаар шийдэж дээрх хаалтыг тавьсанаас болж  оршин суугчдад машинаар орох, явах боломжгүй хүндхэн нөхцөл байдал үүссэн юм. Түүний тавьсан хаалтыг өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид буулгажээ.

 Л.Гүндалай нь  өөрийн дүүгийн компани болох “Эм Би Эм Эн  констракшн”-аар Зайсангийн амны нэг км гаруй замыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, 56 сая төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан ажээ. Энэхүү аманд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эзэмшлийн гэх долоон хаус болон нэр бүхий улс төрчийн гэсэн дөрвөн айлын хувийн байшин байрладаг аж.

By updown

2 thoughts on “Л.Гүндалайгийн байрлуулсан машины хаалтыг онцгойгийнхон буулгажээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн