Салбараар нь авч үзвэл 2017 оны цалингийн дундаж хэмжээгээр хамгийн өндөр нь уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин 2.1 сая төгрөг гэдгээр тэргүүлж байна. 2017 оны байдлаар манай улсын дундаж цалин 944.5 мянган төгрөг байсан бөгөөд 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар дундаж цалин 998.4 мянган төгрөг болж нэмэгдээд байна.
Үүнээс үзвэл уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин улсын дунджаас хоёр дахин их байгаа юм. Уул уурхайн салбарын дараагаар дундаж цалин хамгийн өндөртэй нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газрууд 1.7 сая төгрөгийн дундаж цалинтайгаар жагсаж байна.
График 1, Дундаж цалин, салбараар, эх сурвалж:
ҮСХ Дундаж цалингийн үзүүлэлтээр жагсаасан нийт 21 салбараас хамгийн бага цалинтай хэсэгт хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа болон урлаг, үзвэр, тоглоом наадмын салбар орох ажээ. Харин энэ өдрүүдэд цалингаа нэмүүлэхээр шамдаж буй боловсролын салбарын дундаж цалин 720.8 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь нийт 21 салбарын адагт шахуу буюу 16-р байрт эрэмбэлэгдэж байна.
Үндэсний Статистикийн Хорооны аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь ялгаж харуулсан мэдээллээс харвал хамгийн өндөр цалинтай газруудад төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хувьцаат компаниуд, хязгаарлагдмал хувьцаат компаниудын дундаж цалин дунджаас дээгүүр бичигдэж байна.
График 2, Дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр,
БГХН – Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл ЗГХН – Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл Харин хариуцлагын хэлбэрээр хоршоо, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дахь дундаж цалин улсын түвшнээс доогуур байгааг график 2-оос харж болно.
Дээрх графикаас харвал төрийн өмчит үйлдвэрийн газрын цалин бусад хэлбэрийн байгууллагаас харьцангуй өндөр байгаа нь анхаарал татна. Энэ нь эрдэс баялгийн салбар дахь төрийн өмчит компаниудын ажиллагчдын цалин өндөр байгаатай холбогдож байхыг үгүйсгэхгүй юм. Тухайлбал, Эрдэнэт Үйлдвэрийн захирал гэхэд сардаа 10 мянган долларын цалинтай, ТУЗ-ийн гишүүн нь гэхэд жилд 71 сая төгрөгийн цалин авч байна.
2016 онд ил болж байсан мэдээллээс үзэхэд зөвхөн эрдэс баялаг бус бусад салбарын төрийн өмчийн компанийн захирлууд ямар хэмжээний өндөр цалин авдгийг ч бид танилцуулж байсан билээ. Боловсролын салбарт ажиллагчдын дундаж цалин буюу 721 мянган төгрөгийг бид өнөөдрийн ам.долларын ханшаар тооцвол энэ салбар дахь сарын дундаж цалин $290 болж байна.
5 comments
Мэдээлэл холбоо хөдөө орон нутгийн ажилчид цалин сардаа 240.000 үүнээс компаний ашгийн татвараа төлөөд гар дээ р 182000 төгрөг авдаг тэр 865.000 бол худлаа тоо байна да
статистикийн хорооны мэдээлэл бол худлаа 100 хувь эсрэгээрээ байдаг өнөөдрийн дундаж цалин бол 300,0 л байгаа энэ бол жинхэнэ бодит байдал
багш нарын ажил хаялт бол зөв харин ч иргэд дэмжих хэрэгтэй нэг ёсондоо болохгүй байгаа нийгмээ зөв болгохын тулд бас идэж уугаад ханаж цадахгүй байгаа их хурлын гишүүд тэдний тойрон хүрээлэгчид хамаатан садан төрөл төрөгсөд гэсэн муу ёрын тойргыг эвдэхийн тулд бас эх орноо худалдана зүгээр байхгүй ингээд байхад л чимээгүй байгаа хүүхдийнхээ нэрийг барьсан худлаа эцэг эхчүүд ичээсэй
ирээдүйд хүүхдүүдээ үнэхээр л бодож байгаа бол ханаж цадахаа мэдэхгүй байгаа эдгээр цөөхөн гэр бүлийг зогсоох хэрэгтэй
Банкны захирлууд, төр төлөөлж буй ТУЗ-ын гишүүдийн цалин 5-25 мянган доллар байгаа шүү дээ??? ҮСХ худалдагдсан байна!!!
Цалингаа арай өөр аргачлалаар гаргаач. Долларын өндөр цалинтай хүмүүстэй нэг сагсанд хийчихээд балайраад байх юм.